BOOK AN ASSESSMENT Introduction
Submit

HIGHLIGHTS

Бидэнд хамгийн шилдэг унших хөтөлбөр бий!

Яагаад “I Can Read” дэлхийн шилдэг унших хөтөлбөр вэ? Яагаад “I Can Read” эцэг эхчүүдийн сонгодог систем вэ?
Find out more

Бичиг үсгийн чадваруудыг эзэмших хамгийн шилдэг арга зам юу вэ?

Унших хичээлийн сургах арга нь авианууд холилдож үгс бүтээдгийг илүү тодорхой болгодог.  Тус арга авиануудыг нарийвчлан/алдаагүй ашигласнаар дуудлага илүү цэвэр болдгийг суралцагчдад заах болно. 
Find out more

Яагаад уншихад зарим бэрхшээлүүд тулгардаг вэ?

Олон хүүхэд уншихад бэрхшээлтэй болоход нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйлс байдаг.  Тэдгээрийг сэтгэл судлаач, “I Can Read”-н үүсгэн байгуулагчид болох Антони Эрншав болон Аннабел Сержент нарын зохиосон “Pearson education”-р хэвлэн нийтлэгдсэн “Дислекси болон бусад унших бэрхшээлүүдтэй ажиллах нь ” номонд дэлгэрэнгүй тусгасан байна.
Find out more

ЯАГААД БИД ХИЙЖ БУЙ ЗҮЙЛДЭЭ ДУРТАЙ БАЙДАГ ВЭ

“I Can Read” бид таны хүүхдэд уншихад тулгарч буй бэрхшээл болон хүндрэлийг даван туулахад мөн хүүхэд тань өөртөө итгэлтэй, бие даасан уншигч болоход гол анхаарлаа хандуулдаг.   

Манай уншлагын мэргэжилтнүүд ICR суралцагчдыг бичиг үсэг тайлах аяллынхаа бүхий л чухал үе шатуудад хүрэхэд нь туслахыг хүсдэг.  Долоо хоног бүрээр бид суралцагчдынхаа унших, бичих, үсэглэх болон ярих чадварууд бидний өвөрмөц арга барилын дэмжлэгтэйгээр сайжирч буй үйл явцыг хардаг.  

Бид хэрхэн эдгээр үе шатуудад хүрдэг вэ?

Бид өөрийн бичиг үсэг тайлагдах үе шатууддаа “I Can Read”-н системийн өвөрмөц загварын тусламжтайгаар хүрдэг.  Унших ихэнх аргуудаас ялгаатай нь манай систем нь сахилга баттай судалгаа,  ялангуяа хэлний шинжлэх ухаанд суурилдаг.  Манай уншлагын хөтөлбөрүүд нь мөн 15 жилийн Хүүхдийн сэтгэл судлал болон Англи хэл судлалын  хичээнгүй судалгаанд  тулгуурласан.

Энэ нь бидэнд тууштай тогтмол үр дүнг өгдөг ба тийм ч учраас 270,000 гаруй суралцагчид  “I Can Read”-г ашиглаж уншиж сурсан байна.